Шууд Chart

“Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн хурал болов

2022-12-09 10:24:00

Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн Удирдах зөвлөлийн хурал /2022.12.08/ НҮБ-ын байранд боллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, төслийн удирдах зөвлөлийн дарга С.Зулпхар, дотоодын шилжилт хөдөлгөөний асуудлыг үндэсний хууль эрх зүй болон төлөвлөлтөд хэрхэн тусгах талаарх шийдлийн зураглалыг боловсруулж байгаа явцын талаар танилцуулсан.
 
Удирдах зөвлөлийн хурлаар төслийн хэрэгжилт, хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний талаар үндэсний хэмжээнд хийсэн судалгааны үр дүн, цаашид хийх ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Удирдах зөвлөлийн хуралд УЗ-ийн дэд дарга Шдейцарын Хөгжлийн Агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш, ОУШХБ-ын Хятад, Монголын төлөөлөгчдийн газрын тэргүүн Н.Жьюзеппе Крочетти, ОУШХБ-ын Монгол дахь хөтөлбөрийн менежер Даниел Сэм болон бусад оролцогч оролцогч талын төлөөлөл, албаны хүмүүс оролцлоо гэж ХНХЯ-аас мэдээлэв.
 
 
 

“Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн хурал болов  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй