Шууд Chart

"Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн удирдах хорооны хурал болов

2023-01-26 16:07:26

Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KFW) дамжуулан Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн ээлжит хурал өнөөдөр болж 2022 оны үйл ажиллагааны тайланг, 2023 оны үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцууллаа.
 
Тус хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, төслийн удирдах хорооны дарга М.Ганбаатар удирдан явуулсан бөгөөд ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банк (KFW)-ны Монгол дахь төлөөлөгч Ц.Энхзул, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга, төслийн захирал Г.Эрдэмбилэг, Төслийн зохицуулагч Др. Г.Эрдэнэбаясгалан, төслийн зөвлөх багийн Техникийн ахлах зөвлөх Др. Бернд Штайнхауэр Буркарт болон төслийн зөвлөх баг, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцлоо.
 
Төслийн цаашдын үр ашгийг нэмэгдүүлэхэд илүү анхаарч 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төслийн барилгын асуудлыг дахин хэлэлцэж, зөвлөх багийн шинэ удирдлагатай танилцахаар боллоо.
Үүнд:
 
1. Төслийн хүрээнд баригдах Баруун бүсийн сургалт, судалгаа, мэдээллийн төвийн концепц, Алтай суманд ДЦГ-ын хамгаалалтын захиргааны барилгын ажлын зураг төсвийг танилцуулах.
2. Төслийн хүрээнд хөрөнгө оруулсан техник тоног төхөөрөмжүүдийн хуваарилалтын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах.
Цаашид тус төслийн хүрээнд улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхыг бэхжүүлэх, байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалтыг сайжруулах, түүнчлэн орчны бүсийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар нэмэгдүүлэн зохион байгуулах хэрэгтэйг онцлов.
 
 
Ийнхүү төсвийн хүндрэлтэй энэ цаг үед гадаадын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үр ашигтай зарцуулах бодит нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарсан нь өнөөдрийн хурлын гол ач холбогдол боллоо.
Эх сурвалж: БОАЖЯ

"Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн удирдах хорооны хурал болов  
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй