Шууд Chart

АНУ-ын Элчин сайдын яамны Консулын алба сэрэмжлүүлэг гаргалаа

2023-01-27 11:09:02

Америкийн виз гаргаж өгнө гэсэн хувь хүмүүс болон байгууллагуудад хандахгүй байхыг бүх виз мэдүүлэгчдэд анхааруулж байна. Виз зуучлагчид виз мэдүүлэгчдээс Америкийн виз найдвартай гаргаж өгнө гэж их хэмжээний мөнгө завшдаг бөгөөд тэдгээр нь визийн шийдвэрт ямар ч нөлөө үзүүлдэггүй.

Хэрэв та виз мэдүүлэхдээ ямар нэгэн байдлаар зуучлагчийн туслалцаатайгаар худал мэдүүлэг өгөх мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд та АНУ-д зорчих эрхгүй болно гэдгийг анхаарна уу.

Та Америкийн визтэй холбоотой мэдээллийг Англи болон Монгол хэлээр http://mongolia.usembassy.gov цахим хуудсаас авах боломжтой.

Хэрэв танд Америкийн виз мэдүүлэхдээ худал хэлсэн эсвэл хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэн нэгний талаар мэдээлэл байвал Ulaanbaatar FPU@state.gov хаягаар и-мэйл бичиж бидэнд мэдэгдэнэ үү.

АНУ-ын Элчин сайдын яамны Консулын алба


АНУ-ын Элчин сайдын яамны Консулын алба сэрэмжлүүлэг гаргалаа  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй