Шууд Chart

“Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн гэрээ солилцох арга хэмжээ боллоо

2023-03-18 12:35:41

Японы Элчин сайдын яаманд Япон Улсын Засгийн газраас 2022 оны санхүүгийн жилд Японы төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” буцалтгүй тусламжийн төслийн гэрээг солилцох арга хэмжээ боллоо.
 
Төслийг хэрэгжүүлэгч Японы төрийн бус байгууллага болох “All Life Line Net” нь “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд 2022 онд дууссан.
 
Энэ удаагийн “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг өмнөх төслийн туршлагад суурилан хэрэгжүүлнэ.
 
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр:
 
-Бага ангийн сурагчдын байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох зорилгоор сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах
 
- Байгалийн ухааны багш нарт зориулсан сургалт, семинар зохион байгуулах
 
-Байгалийн ухааны талаар сонирхох сэдлийг төрүүлэх арга хэмжээг зохион байгуулах
 
-Бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжууд бүрдэнэ гэж БШУЯ-наас мэдээллээ. 
 
 

“Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн гэрээ солилцох арга хэмжээ боллоо  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй