Шууд Chart

“Өлгий-Ойл” ХХК-ийн ШТС-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв

2023-05-25 12:49:46

2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон БОАЖЯ-ийн Салбарын хяналтын газрын даргын баталсан 01/14, 01/06 тоот удирдамжуудын дагуу аймгийн БОАЖГазар, Өлгий сумын байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчид хамтарч аймгийн төвд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа “Өлгий-Ойл” ХХК-ийн ШТС-ын үйл ажиллагаанд 2023 оны 05-р сарын 24-ний өдөр 01.1.4 кодтой “Үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас”-аар төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг хийж, эрсдлийг үнэлж ажиллав.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖГ


“Өлгий-Ойл” ХХК-ийн ШТС-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй