Шууд Chart

Загреб хот 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулна

2024-02-18 16:55:15

Дэлхийн бөхийн түүхэнд анх удаа ирэх 2025 онд Хорватын нийслэл Загреб хотод насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тус тэмцээн 2025 оны есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд товлогджээ.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэхүү шийдвэрийг өчигдөр хуралдаж гаргасан байна.
Ингэхдээ Загреб хотын олон жилийн оролцоо, тэмцээн хүлээн авч зохион байгуулсан байдал зэргийг үндэслэжээ.
Тодруулбал, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан тэмцээнүүд болох Европын аварга болон дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнүүдийг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан.
Мөн улирлын нээлтийн тэмцээнүүдийг ч олон удаа хүлээн авч, арвин туршлага хуримтлуулжээ.
 
Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо 

Загреб хот 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулна  
Үзсэн: 2036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-19 17:52
Үндэсний хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгслийн сайтад уншаад ойлгоход хэцүү юм бичээд.... шившиг!!!
Зочин [127.0.0.xxx] 2024-02-21 14:34
Санаатай ингэдэг болсон юм шиг бгаан. Үмхий илжигнүүдээр дүүрсэн газар

Бидэнтэй нэгдээрэй