
Тайландын Бангкок хотноо "Парис 2024" олимпын эрх олгох боксын сүүлчийн тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Тэмцээнд манай эрэгтэй 7, эмэгтэй 5 тамирчин ур чадвараа сорих хуваарьтай.
Өнөөдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд Х.Энх-Амар, эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул, 66 кг-д Г.Бадмаараг нар тулаанаа эхлүүлнэ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:
Эрэгтэй:
51 кг - Г.Ган-Эрдэнэ & Саудын Араб (2024.05.25)
57 кг - Х.Энх-Амар & Боливи (2024.05.24)
63.5 кг - Э.Цэндбаатар & Вьетнам (2024.05.26)
71 кг - О.Бямба-Эрдэнэ & Туркменистан (2024.05.26)
80 кг - Г.Далай гоц мөргөсөн.
92 кг - Н.Отгонболд & Афганистан (2024.05.27)
+92 кг - Х.Бекнур & Доминикан (2024.05.29)
Эмэгтэй:
54 кг - М.Энхжаргал & Япон (2024.05.28)
57 кг - Т.Болортуул & АНУ (2024.05.24)
60 кг - М.Намуун & Энэтхэг (2024.05.27)
66 кг - Г.Бадмаараг & Колумбиа (2024.05.24)
75 кг - Э.Эрдэнэтуяа & Барбадос (2024.05.27)
Олимпын эрхийн төлөөх сүүлчийн тулаанууд өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.