Шууд Chart

3327 тусгай зөвшөөрөл олгожээ

2013-09-17 09:13:21

Манай улс уул уурхайн чиглэлээр нийт 3327 тусгай зөвшөөрлийг  хүчинтэй хэвээр ашиглаж байна. Энэ нь нийт газар нутгийн 11.4 хувийг эзлэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай улс нийт газар нутгийнхаа 30 гаруй хувийг уул уурхайн чиглэлээр ашиглуулах тусгай зөвшөөрөл олгосон гэх судалгаа гарч , ихээхэн шүүмжлэл дагуулж байсан.

Тэгвэл Уул уурхайн яамнаас шат дараатай арга хэмжээ авснаар ашигт малтмалын хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулж чадсан байна. Одоогоор хүчинтэй хэвээр үлдээсэн тусгай зөвшөөрлүүдийн 10.8 хувь нь хайгуулынх, 0.6 хувь нь ашиглалтын лиценз байгаа аж.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

3327 тусгай зөвшөөрөл олгожээ   
Үзсэн: 2126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.45.xxx [202.70.45.xxx] 2013-09-17 09:53
ТЭГЭЭД БОЛОО ШДЭЭ.НЭМЖ ЛИЦЕНЗ ОЛГОХГҮЙ ОДОО БУСАД ҮЙЛДВЭРЛЭЛЭ ХӨГЖҮҮЛЬЕ

Бидэнтэй нэгдээрэй