
"Рио-2016" олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 20 км-ийн спорт алхааны тэмцээн дөнгөж сая өндөрлөлөө. БНХАУ-ын тамирчин Ван Зен 1.19.14 дойлын амжилтаар барианд орж, алтан медалийн эзэн боллоо.
Түүний араас нутаг нэгт тамирчин Кай Зелин 1.19.26 секундын амжилтаар мөнгөн медалийн болзол хангав. Харин гуравдугаар байрт Австралийн тамирчин Дани Бөрд Смит 1.19.37 дойлын амжилт үзүүлж, хүрэл медаль хүртлээ. Австрали улс анх удаа олимпийн наадмаас спорт алхааны төрлөөр медаль хүртэж байгаа нь энэ юм байна.
"Лондон-2012" оны олимпийн наадмын аварга БНХАУ-ын тамирчин Чен Дин энэ удаагийн олимпийн наадамд орж чадаагүй юм.
Эрэгтэйчүүдийн 20 км-ийн спорт алхааны дэлхийн дээд амжилтыг Япон улсын тамирчин Юусуке Сузуки 2015 онд 1.16.36 дойлын амжилт үзүүлэн, тогтоож байжээ.
"Рио-2016" олимпийн наадмын спорт алхааны төрөлд ОХУ-ын тамирчид сэргээшийн асуудлаас болж оролцоогүй нь Хятадын тамирчдыг түрүүлэхэд том нөлөө үзүүлсэн гэж ажиглагчид үзэж байна.





Эрэгтэйчүүдийн 20 км-ийн спорт алхааны аваргаар БНХАУ-ын тамирчин Ван Зен тодорлоо | ||
Үзсэн: 2397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.