Шууд Chart

Кенийн тамирчин марафоноос анх удаа алтан медаль хүртэв

2016-08-15 14:08:43

"Лондон марафон-2016" тэмцээний ялагч болж Риогийн олимпод оролцох эрхээ авсан Кенийн тамирчин Жемима Самгонг "Рио-2016"  олимпийн наадмын марафоноос алтан медаль авлаа. Түүний хувьд анхны олимпоосоо алтан медаль авч буй юм. Мөн тэрбээр Кени улсын түүхэн дэх анхны алтан медалийг хүртэв.

31 настай Жемима Самгонг 10 мянган метрийн хол замыг 2 цаг 24 минут 04 секундын хугацаанд туулснаар нэгдүгээрт бичигдсэн бол Бахрайны тамирчин Юнисе Жефкири Кирва /Eunice Jepkiriu Kirwa/ 2 цаг 24 минут 13 секундэд барианд орж ирж, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 2014 онд болсон Азийн наадмаас алтан медаль хүртэж байжээ.
Гуравдугаар байрт дэлхийн аваргын алтан медальтай Этиопын тамирчин Маре Дибаба барианд орсон. Тэрбээр 2 цаг 24 минут 30 секундын амжилтаар хүрэл медалийн эзэн болж байна.






Кенийн тамирчин марафоноос анх удаа алтан медаль хүртэв   
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй