Шууд Chart

БНХАУ-ын тамирчид ширээний теннисний төрөлд "босоо аварга" гэдгээ харууллаа

2016-08-17 10:00:31

"Рио-2016" олимпийн эмэгтэйчүүдийн ширээний теннисний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо. БНХАУ-ын шигшээ баг шилдэг гэдгээ харуулж, олимпийн аварга боллоо. Ширээний теннисний ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн Дин Нин, мөнгөн медаль  хүртсэн Ли Шаошя нар багийн төрөлд мөн л алтан медаль хүртэж нэгдүгээр зэрэглэлийн тамирчид болохоо харуулж байна. БНХАУ-ын багийн нэг гишүүн нь Лю Ши Вен бөгөөд тэрбээр 2012 онд эмэгтэйчүүдийн ширээний теннисний багийн төрөлд өрсөлдөж, багаараа алтан медаль авч байсан туршлагатай тамирчин юм.

Тэд Германы багийг финалын тоглолтод 3:0-ээр хожиж, аваргын алтан медалийг хүртсэн юм. Германы баг харин эх орныхоо найм дахь мөнгөн медалийг авч, нийт медалийн тоогоо 26 болгон, чансаагаар тавдугаарт бичигдэж байна.

Харин хүрэл медалийн төлөө Сингапур, Япон улсын баг хоорондоо өрсөлдсөн юм. Тэмцээнийг Японы багийн тамирчид хошуучлан 3:1-ээр хожиж, хүрэл медалийн эзэд боллоо. 








БНХАУ-ын тамирчид ширээний теннисний төрөлд "босоо аварга" гэдгээ харууллаа   
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2016-08-17 12:36
bgaagaar ni bichsen l bna sh dee
Зочин [202.180.220.xxx] 2016-08-17 11:30
Монголын үндэсний олон нийтийн гэчихээд Хятадыг бахдах аятай бичиж байдаг таагүй сэтгэгдэл төрүүлдэг шүү танай ТВ. Над шиг ийм бодолтой хүмүүс байдгийг бодомз. Байгаа юмыг байгаагаар нь биччихэд илүүдэхгүй.

Бидэнтэй нэгдээрэй