Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Эрүүл мэнд

Хорт хавдрыг ялан дийлсэн 5 иргэн ялалтын хонхыг дуугаргалаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорт хавдрыг ялан дийлсэн 5 иргэн ялалтын хонхыг дуугаргалаа
Хорт хавдрыг ялан дийлсэн 5 иргэн ялалтын хонхыг дуугаргалаа. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт 28 ортой хавдрын төвийг нээсэн. Төвийн хөнгөвчлөх хими эмчилгээний тасагт хорт хавдар өвчнийг ялан дийлж эдгэрсэн үе үеийн ялагч нарт зориулан ялалтын хонх байршуулсан. Уг хонхыг хавдрыг ялан дийлсэн даван туулагчид дуугаргадаг уламжлалтай болсон.

Өмнө нь 3 иргэн хонхыг дуугаргаж байсан бол өнөөдөр дахин 5 иргэн хонхыг дуугаргалаа. Энэхүү хонх нь бусад хорт хавдартай иргэдэд урам зориг өгөх, уг өвчнийг эрт илрүүлж чадвал эдгэрдэг өвчин гэдгийг иргэдэд ойлгуулдаг давуу талтай юм.

Хуваалцах