Шууд Chart

Гялгар уут газрын хөрсөнд хамгийн багадаа 100 жилийн дараа шингэдэг

2016-12-14 09:16:10

Дэлхий дахинд гялгар уутны хэрэглээг багасгаж, байгаль орчинд ээлтэй, санхүүгийн хувьд хэмнэлт бий болгохын тулд даавуун тор, цаасан уутыг ашиглах нь элбэг болжээ. Манай улсад нэг хэсэг 50-н шар тор, 10-н цэнхэр уут гэдэг гялгар уутнууд маш их борлуулагдаж, хүмүүс өдөр тутам ахуй амьдралдаа ашиглаж байна. Энэ нь эргээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хүний эрүүл мэндэд хортой болох нь батлагдсан юм.

Цаашлаад нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг нэг шалтгаан болж хувирсан. 2013 онд хийсэн судалгаагаар манай улсад жилдээ 55,9 сая ширхэг гялгар уут импортоор орж ирсэн байна. Үүнд бүртгүүлэхгүйгээр оруулж ирсэн, мөн гялгар уутанд савлагдсан бүтээгдэхүүнийг нэмбэл бүүр ч их тоо гарна.  Хамгийн нимгэн гялгар уут л гэхэд газрын хөрсөнд шингэхдээ 100 гаруй жил болдог юм байна. Гялгар уут газрын хөрсөнд шингэхгүй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулдаг.

Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дунд элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн өвчлөл ихсэх хандлагатай болсон. Энэ нь гялгар уутыг ихээр хэрэглэх болсонтой холбоотой гэж мэргэжлийнхэн үзжээ. Тиймээс бид байгаль орчинд ээлтэй, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй тийм уутыг өдөр тутамдаа хэрэглэх шаардлагатай болж байгаа юм. Гэвч даавуун уутны томоохон үйлдвэр манай улсад байхгүй. Зах зээл дээр ч гялгар ууттай адил үнээр борлуулах боломж нь хомс байгаа юм. Гэхдээ “Технож бизнес инкубатор” төв ТББ-аас орлого багатай айл өрхүүдэд даавуун тор хийх жижиг үйлдвэрлэлийг нэвтрүүлж, тэдэнд заавар зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гялгар уут газрын хөрсөнд хамгийн багадаа 100 жилийн дараа шингэдэг  
Үзсэн: 4073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй