Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан.
Үүнтэй холбогдуулан стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж буй авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг сурталчлан таниулах, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “Auto service-Open day” арга хэмжээг тавдугаар сарын 8-10-ны хооронд зохион байгуулах гэж байна.
Нийслэл болон төвийн зургаан дүүргийн ЗДТГ, Нийтийн тээврийн бодлогын газар хамтран анх удаа зохион байгуулж буй уг арга хэмжээ нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Б.Ширэндэвийн гудамж буюу хуучнаар Монтелын гудамжинд болно.
Тус арга хэмжээний үеэр авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд чанартай, найдвартай, хүртээмжтэй, шуурхай үйлчилгээг хямдралтай, урамшуулалтайгаар хүргэх юм.

| “Auto service-Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно | ||
| Үзсэн: 133 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.