Шууд Chart

"Дэлхийн циркийн өдөр" тохиож байна

2026-04-18 13:32:09

Жил бүрийн дөрөвдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт тохиодог уламжлалтай "Дэлхийн циркийн өдөр" өнөөдөр тохиож байна.

Хүний биеийн гоо сайхан, эрхэм дээд тэсвэр хатуужил, авьяас чадвар, эр зоригийг гайхамшигтайгаар хослуулан харуулдаг циркийн урлаг нь хүн төрөлхтний соёлын үнэлж баршгүй өв билээ.

Монголын циркчид олон улсын А зэрэглэлийн уралдаан тэмцээнүүдээс удаа дараалан тэргүүн шагнал хүртэж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, соёлын элчийн үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирсэн бахархам түүхтэй.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны хүрээнд бид өв соёл, орчин үеийн урлагийг дэмжин хөгжүүлэх, "Go Mongolia" үндэсний брэндийг олон улсад сурталчлан таниулахад циркийн урлагийн гүйцэтгэх үүрэг, оролцоог өндрөөр үнэлж байна.

Цаашид салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, циркийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэж, залуучуудыг чадавхжуулах, тэднийг олон улсын уралдаан тэмцээн, соёлын солилцооны томоохон хөтөлбөрүүдэд амжилттай оролцох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө яамны зүгээс бодлогын түвшинд онцгойлон анхаарч, бүх талаар дэмжин ажиллана гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.  


"Дэлхийн циркийн өдөр" тохиож байна   
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй