Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны XVI хуралдаан энэ сарын 13-ны өдөр болсон.
Тус хуралдаанаар дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоол, Ерөнхий сайдын албан даалгаврын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар батлуулсан байна. Мөн олон улсын болон дотоодын оролцогч талуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэний нийгэм, залуучуудын оролцоог хангах зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Өнөөдөр Үндэсний хорооны ажлын уялдаа, гүйцэтгэлийг хангах зорилгоор тогтмол зохион байгуулж буй “COPTIME 9” ээлжит уулзалт өчигдөр боллоо. Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир удирдан явуулж, Ажлын албаны дарга Б.Гантуяа өнгөрсөн долоо хоногийн ажлын тайланг танилцууллаа.
Хурлаар дэд хороодын ажлын явц, үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцэж, үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийв.
Мөн зочид буудлын үзлэгийг хувийн хэвшилд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулах, ирүүлсэн санал, гомдлыг холбогдох журам, дүрмийн дагуу шуурхай шийдвэрлэх талаар Үндэсний хорооны даргын өгсөн үүрэг, чиглэлийг танилцуулж, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэл өглөө. Түүнчлэн Хуулийн багийн ажлын явц, батлагдсан бичиг баримтын талаар мэдээлэл өгч, оролцогчдоос гаргасан санал, асуултад хариулт өгсөн юм.
Хурлын төгсгөлд дэд хороодын уялдаа холбоог сайжруулах, ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг, даалгаврыг өглөө гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
| COP17: Дэд хороодын ажлын уялдаа холбоог сайжруулж, ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлнэ | ||
| Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.