Шууд Chart

Сансрын том биетээс дэлхийг урьдчилан хамгаалах боломж бий юу...

2018-10-30 12:25:19

Солир энэ өргөрөгт дөнгөж дөрвөн цагаар хожим тэсэрсэн бол Петербургийг үнсэн товрог болгох байсан... Америкийн эрдэмтэн Билл Макгуайрын энэхүү дүгнэлт нь 1908 онд Подкаменная Тунгускад дэлбэрсэн солирт хамаатай юм. Түүнийг Тунгуссын гэж нэрлэсэн байдаг. Солирын хөдөлгөөнийг урьдчилан тааварлах аргагүй. Хүн төрөлхтөн одоогоор солироос өөрийгөө хамгаалж чадахгүй. Нэгэн баримт  сонирхуулъя. 2013 оны 2 дугаар сарын 15-нд Уралд унасан солирт 1500 орчим хүн нэрвэгдсэн гэж үздэг.

Эрдэмтэн, судлаачид Уралынхаас илүү аймшигт сансрын биет гараг дэлхийд цохилт өгөхөөс өмнө ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг тухайн үед хийсэн байдаг. Солирын дайралтаас хамгаалах бамбайг бий болгох саналыг үүнээс ч өмнө дэвшүүлж, шинжлэх ухааны бүлгийнхэн түүнийг нэг бус удаа хэлэлцэж, кино урлагт янз янзын хэлбэрээр дүрслэн үзүүлсэн. Үнэн хэрэг дээр сансрын том биетээс дэлхийг урьдчилан хамгаалах боломжийн тухай үг яриа ор үндэсгүй бололтой.

Нарны системийн хүрээнд томоохон объект тухайлбал жижиг гарагийн хөдөлгөөнийг сайн ажиглаж болно. Иймээс тэдгээр нь ямар нэг аюул учруулахгүй байх. Харин Нарны системээс гадуур орших объектууд аюултай. Тэдгээрийг ажиглахад олон улсын систем шаардагдаж байгаа аж. Түүний тусламжтайгаар сансрын аюултай объектын хөдөлгөөнийг ажиглаж болно. Өнөөгийн дуран авайн систем мөн зорилтыг хэсэгчлэн биелүүлж байна. Үүний хамт тус систем объектыг зөвхөн илрүүлэх чадвартай. Маш хурдан хөдөлж байгаа биетийн даяллыг өөрчлөх зорилгоор юу ч хийж амжихгүй юм.

Дэлхийг аюулаас хамгаалахын тулд наанадаж олон мянган, бүр олон арван мянган км зайтай орших аюултай биетийг даяллаас нь гарган устгах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл сансарт байрлуулах зэвсэглэлийг лазераар тоноглох, дэлхийн биш объектуудын даяллыг зарчмын хувьд өөрчилж чадахуйц өөр хамгаалах систем шаардагдаж байгаа юм. Дэлхийг хамгаалж мэдэх ийм систем хүний ухаанд багтамгүй гэмээр их өртөгтэй. Үүнтэй холбогдуулан АНУ-ыг жишээ болгон дурдъя. Тус улс энхийг эрхэмлэх бодлогоос биш, харин "оддын дайны" өртөг дааж чадахааргүй их учир зэвсгээ сансарт одоо болтол гаргаагүй байна.

Гэвч шинжээчид сансрын бамбайг байгуулах асуудлаар өөр өөр саналтай байдаг аж. Аюултай том объект дэлхийтэй ердөө мөргөлдөхгүй. Дэлхийн соёл иргэншилд заналхийлж мэдэх сансрын объектыг илрүүлж болно гэж бараг лавтай хэлж болно гэж өөдрөг үзэлтэй шинжээчид үзэж байна. Аз дайрвал Челябинскийнтэй тэнцэх солирыг ажиглаж болно. Ийм аюул тулгарахыг зөвхөн зарим тохиолдолд хүмүүст урьдчилан мэдээлж болно. Шинжээчдийн хэлснээр Уралынхтай адил үйл явдал хаяа нэг болдог. Ус дэлхийн гадаргын дөрөвний гурвыг эзэлж улмаар хүн амьтангүй байгаа нь хүн төрөлхтнийг аврах нэг ёсны хүчин зүйл болсон юм. Гэвч ийм солир Европ буюу Азийн шигүү хүн амтай нутагт унавал гарцаагүй сүйдэнэ гэж үздэг байна.





Нийтэлсэн: Web admin

Сансрын том биетээс дэлхийг урьдчилан хамгаалах боломж бий юу...  
Үзсэн: 1861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй