Булган аймгийн Дашинчилэн суманд 15 ортой шинэ эмнэлгийн барилга ашиглалтад орлоо. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж, ур чадварыг нь дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулав.
Уг эмнэлэг ашиглалтад орсноор сумын иргэд төдийгүй ойролцоох сумд болон дайран өнгөрч буй иргэдэд яаралтай тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх боломж бүрдлээ.

МУЗГ, Азийн хөгжлийн банкны 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулснаас гадна 655.5 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэв.
| Булган аймагт яаралтай тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх боломжтой боллоо | ||
| Үзсэн: 120 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.