Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд эмнэлэгт 3,401 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 89.2 хувь нь (3,035) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 38.1 хувиар нэмэгдсэн байна.
Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 72 байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 3,238 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 77.3 хувийг эзэлж байна. Өмнөх өдрөөс 37.9% (n=1,814)-иар нэмэгджээ.
Улсын хэмжээнд 2,518 ор дэлгэх төлөвлөлт гаргасан. Үүнээс нийслэлд 2,135 орны зохицуулалт хийн дэлгэн ажиллуулж байна.
| Улсын хэмжээнд эмнэлэгт 3,401 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна | ||
| Үзсэн: 89 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.