Шууд Chart

БНСУ үр хөндөлтийн хоригийг хууль бус гэж үзлээ

2019-04-12 16:11:44

БНСУ 65 жилийн турш үйлчилж байгаа үр хөндөлтийн хоригийг хууль бус гэж үзлээ. Энэ шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн зөвлөлөөс гаргасан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. 

Уг шийдвэрт дурдсанаар өөрийн хүсэлтээр жирэмслэлтээ таслан зогсоохыг хориглосон нь тус улсын эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж байна гэжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдтэй зөвшилцөж үр хөндөлт хийдэг эмч нарыг эрүүгийн хариуцлагад татах нь ч Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзсэн байна.

Хоригийг цуцлах саналыг есөн шүүгчийн долоо нь дэмжиж, хоёр нь эсэргүүцжээ. 2012 онд энэ асуудлаар санал хураахад Үндсэн хуулийн шүүгчдийн эсэргүүцсэн, дэмжсэн санал яг тэнцэж байжээ.

Гэхдээ Үндсэн хуулийн шийдвэр ирэх 2020 оны сүүлчээс хэрэгжиж эхэлнэ. Өмнөд Солонгос улсад Солонгосын дайны дараа 1953 онд үр хөндөлтийг хориглосон юм. Энэ хоригийн дагуу жирэмслэлтээ таслан зогсоосон эмэгтэйчүүдэд нэг жил хүртэл хорих ял, эсвэл хоёр сая воны торгууль ногдуулдаг байна. Тэгвэл үр хөндөлт хийсэн эмнэлгийн ажилтнуудад хоёр жил хүртэлх хорих ял оноож, эмчлэх эрхийг нь долоон жилээр цуцалдаг.

Харин эхийн эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэл учруулах ноцтой өвчтэй, эсвэл хүчирхийлэлд өртсөн бол эмнэлгийн заалтаар эхний 24 долоо хоногтойд нь жирэмслэлтийг таслан зогсоохыг зөвшөөрдөг байна. Ингэхдээ эмэгтэйчүүд нөхрөөсөө зөвшөөрөл авах ёстой аж. 

Шүүхийн мэдээллээс үзэхэд, Өмнөд Солонгос улсад сүүлийн жилүүдэд үр хөндөлтийн тоо тогтмол буурч, түүнтэй холбоотой эрүүгийн хэргийн тоо ч багасчээ. Энэ нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл өргөнөөр хэрэглэдэг болсон, мөн 15-44 насны эмэгтэйчүүдийн тоо буурч байгаатай холбоотой гэнэ.  

Нийтэлсэн: Mонголын радио

БНСУ үр хөндөлтийн хоригийг хууль бус гэж үзлээ  
Үзсэн: 1417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Miss [127.0.0.xxx] 2019-04-12 22:28
Би төлбөр тооцоо, өрийг ангилахын тулд зээл хайж байсан. Дараа нь би та нарын эргэн тойронд байгаа АТМ машинаас мөнгө хөөж хоосон хоосон хоосон ATM ATM картны талаархи саналыг харсан. Тиймээс би эргэлзэж байсан боловч {rickatmcardoffer @ gmail хаягаар холбоо барьж үзээрэй. com} тэд карт хэрхэн ажилладаг тухай удирдамжийн дагуу хариу өгсөн. Картаа өдөрт $ 5,000 шуурхай авах боломжтой ба $ 50,000,000.00 $ кредит авч байсан тул 24 цагийн дараа надад төлбөр төлөх төлбөрийг төлсөн төлбөрийг төлсөн гэдэгт би итгэлтэй байсан. Багц {карт} Би гарын үсэг зурж, дотогшоо буцаж очиж картаа үлдээсэний дараа картын ажлыг баталгаажуулсан. Энэ нь эргэлзээтэй зүйл биш учраас карттай & картыг ашигласан. Энэ хакерууд нь АНУ-д суурилсан хакерууд санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүст туслах зорилготой юм !! Хэрэв та энэ аргаар баян болгохыг хүсвэл эдгээр имэйл хаягаар холбогдоно уу: rickatmcardoffer@gmail.com}

Бидэнтэй нэгдээрэй