Шууд Chart

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн түүхт 40 жилийн ой ирэх жил тохионо

2020-08-24 13:26:13

Тэрбээр Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийн төгсгөлийн шат болон Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажилласан бөгөөд үргэлжлүүлээд дээрх ангиудад ажиллаж, бие бүрэлдэхүүнтэй нь уулзсан юм.

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Ц.Батхүү ангийн түүх, амжилт бүтээл, бие бүрэлдэхүүний хийж хэрэгжүүлсэн ажил, сургалт бэлтгэлүүд, төмөр замын бүтээн байгуулалт дахь оролцоо, тулгамдаж буй асуудал зэрэг олон сэдвээр мэдээлэл өгөв. Тус анги нь Батлан хамгаалахын сайдын тушаалаар 1981 оны 5 дугаар сарын 20-ны өдөр "Десант ус гатлалтын тусгай батальон" нэртэйгээр байгуулагдсан түүхтэй бөгөөд ирэх 2021 онд 40 жилийн ой нь тохиох ажээ. Түүхт ойг угтаж, хэд хэдэн бүтээн байгуулалт өрнүүлснээ танилцуулж, алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх хүрээнд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан албан тушаалын байрууддаа болон спортын төвдөө засвар шинэчлэл хийж, шинээр 6 айлын орон сууц барихаар төлөвлөж буйгаа ч танилцуулсан. Үүний дараа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар тус ангийн штабын болон цэргийн байр, номын сан, соёлын төв, уурын зуух, спорт заал, гал тогоо, зэвсэглэл, цэргийн техник, усчин дайчдын гол багаж хэрэгслүүд, шинээр төхөөрөмжлөн тохижуулж байгаа Сургалтын төвтэй танилцлаа. Мөн тус ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Зэвсэгт хүчнээс хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, баримталж буй бодлогын талаар мэдээлэл хүргэв. Хошууч генерал Д.Ганзориг "Төмөр замын бүтээн байгуулалтад цөөнгүй алба хаагчид оролцож байгаа ч хүн, хүчээр дутлаа гэхгүйгээр ангидаа бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, сургалт бэлтгэлээ улам чамбайруулж буй та бүхнээр бахархаж байна. Ирэх жил орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн түүхт 40 жилийн ой болно. Түүх ойнуудаа угтаж олон ажил, арга хэмжээг зохион байгуулж явуулна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь сахилга, хариуцлагаа улам сайжруулж, үүрэг гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлэх сургалт, бэлтгэлүүдийг түлхүү явуулах хэрэгтэй. Бүтээлч, санаачилга, дэг журамтай газар ажил урагшилдаг учир цэргийн гэрээт албаны байлдагчаасаа эхлээд захирагч хүртлээ анги, байгууллагаа улам сайхан өнгө төрхтэй, бэлэн байдал, бэлтгэлжилтээ дээшлүүлэхэд анхаараарай. Ингэхдээ хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг ягштал мөрдөж ажилла" гэв. Мөн тэрээр энгийн ажилтан албан хаагчид нь ижил төрлийн хувцсаар жигдэрсэн байгаа нь бусад нэгтгэл, ангиудад үлгэрлэл болохоор байгааг ч дурдлаа. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарыг тус ангид ажиллах үеэр Булган аймгийн Хангал сумын Засаг дарга С.Ичинхорлоо ирж уулзсан бөгөөд тэрээр "Зэвсэгт хүчний 234 дүгээр анги нь орон нутагтаа дэмтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажилд хүн, хүчний тусламж үзүүлж ирсэн. Орон нутагтаа цэргийн албыг өөрсдөөрөө үлгэрлэж чаддаг хамт олонд баярлаж явдаг" хэмээн талархал дэвшүүлж байсан юм.




















Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн түүхт 40 жилийн ой ирэх жил тохионо  
Үзсэн: 2085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 7 цаг 53 минутын өмнө
Мундаг хүчтэй бага бүрэлдэхүүнтэй анги гэж боддог Бүгдэд нь амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй