
Онцгой байдлын байгууллагаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн найман алба хаагч БНХАУ-ын Цэргийн сургуульд суралцахаар гэрээнд гарын үсэг зурлаа.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг алба хаагчидтай уулзан баяр хүргэж, суралцах хугацаандаа сахилга баттай, албаныхаа нэр хүндийг өргөн идэвх чармайлт гарган суралцахыг чиглэл болгосон юм.
Алба хаагчид цэргийн командлал, явган цэргийн командлал, компьютер, сүлжээний технологи, сувилахуйн ухаан, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, харилцаа холбоо тоног төхөөрөмжийн дэмжлэг гэсэн найман төрөл мэргэжлээр суралцана гэж ОБЕГ-аас мэдээллээ.
БНХАУ-ын Цэргийн сургуульд алба хаагчид суралцахаар боллоо | ||
Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.