Шууд Chart

Үзүүлэх сургуулилалтыг зохион байгуулав

2021-03-05 09:47:40

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас Эрүүл мэндийн газар, БОЭТ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран “Ковид-19” халдварын эсрэг вакцин хийх үеийн үзүүлэх сургуулилтыг Ханхонгор суманд зохион байгууллаа.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын бэлэн байдлыг хангах салбар дундын төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулсан тус сургуулилтыг 15 сумын Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, алба хаагчидтай цахимаар холбогдон, сургуулийн үйл ажиллагаатай танилцуулсан юм.

Цаашид Даланзадгад сумын Эрүүл мэндийн төвүүд болон сумдад үзүүлэх сургуулилтыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Үзүүлэх сургуулилалтыг зохион байгуулав  
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй