Шууд Chart

Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов

2026-03-20 15:52:53

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.
11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий эхний өдөр өсвөр үе, залуучууд, мастер 2, мастер 3 ангилалд нийт 130 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр тэмцээний мастер-2 ангиллын 93 кг-ын жинд “Сүлдэр” фитнес клубын тамирчин Х.Баттөмөр суултын төрөлд 262.5 кг-ыг өргөснөөр мастер-2 ангиллын Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчиллээ. Х.Баттөмөр нь ДАШТ-ий хошой аварга, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтай ба УАШТ-дээ 13 түрүүлсэн тамирчин юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй