Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн “2025 онд хийсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, шинжилгээ"-ний тайлан буюу 4 төрлийн судалгааны үр дүнг танилцууллаа.
2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүсэх ба 5-н ажлын байр тутмын 4 нь 2026 оны оны эхний хагас жилд мөн нийт ажлын байрны 4 нь Улаанбаатар хотод эрэлттэй байна.
Өнгөрсөн 2025 онд аж ахуйн нэгж байгууллагуудад нийт 40.2 мянган ажиллах хүчний хомсдол бий болж, энэ нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбаруудад тохиолдож, нийт хомсдолд хамгийн их хувийг эзэлж байна.
2023-2024 оны төгсөгчдийн 81.5 хувь нь хөдөлмөр эрхэлж, 4.3 хувь нь ажилгүй, 16.6 хувь нь ажиллах хүчнээс гадуур буюу эдийн засгийн идэвхгүй байна.
2025 оны үр дүнгээр нийт цалин 2023 оны дүнгээс 39.2 хувиар, үндсэн цалин 41.4 хувиар нэмэгдсэн үр дүн гарсан ба ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэн ААНБ-ын 78.7 хувь нь Засгийн газрын тогтоол, шийдвэрээр ажиллагчдын цалин хөлсийг 16.0 хувиар, 19.3 хувь нь ажил олгогчийн шийдвэрээр 19.0 хувиар, 2.0 хувь нь хамтын гэрээ хэлэлцээрийн үр дүнд 17.1 хувиар нь тус тус нэмсэн байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ | ||
| Үзсэн: 107 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.