Шууд Chart

"Сэтгүүлч Батдорж” сангаас оюутнуудад зориулсан уламжлалт тэтгэлэгт уралдаанаа зарлалаа

2021-03-06 13:27:19

Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа найм дахь жилдээ зарлалаа.

Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр буюу тавдугаар сарын гуравны өдөр шилдэг бүтээлийн эздийг тодруулдаг уламжлалтай.

Энэхүү уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог. Үүнээс гадна тусгай байрт таван оюутан шалгаруулж, мөнгөн урамшуулал олгодог юм.

Уралдаанд сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох эрхтэй. Өмнөх 7 удаагийн уралдаанд тэргүүн байр болон тусгай байрт шалгарсан оюутнуудад “Сэтгүүлч Батдорж” сангаас нийт 20.2 сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийжээ. Уралдааныг “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ хамтран зохион байгуулж байна.


"Сэтгүүлч Батдорж” сангаас оюутнуудад зориулсан уламжлалт тэтгэлэгт уралдаанаа зарлалаа  
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй