Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Б.Мөнхбат нар энэ сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр боллоо.

Хамтын ажиллагааны дагуу орон нутгийн эмч, сувилагч нарыг нарийн мэргэжлээр сургаж чадавхижуулах, улмаар орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээг үзүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулах юм.
Энэ хүрээнд орон нутгийн нийт 50 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд осол гэмтлийн үеийн яаралтай тусламж үйлчилгээг оновчтой, цаг алдалгүй шуурхай үзүүлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой онол, дадлага хосолсон өртөөчилсөн сургалт хийсэн байна.

Түүнчлэн ГССҮТ-ийн эмч нарын баг хүүхэд, гар сарвуу, нуруу нугас, үений гэмтэл согог, мэс заслын чиглэлээр нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, тус аймгийн 20 гаруй иргэнийг хамруулжээ. Мөн энэ үеэр Дархан-Уул аймагт анх удаа мөрний болон өвдөгний үений дурангийн мэс засал эмчилгээг орон нутгийн эмч нартай хамтран амжилттай хийсэн байна.
Орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн чанар, хүртээмжийг сайжруулж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлснээр ГССҮТ-ийн ачаалал, төвлөрлийг сааруулах, осол гэмтлээс үүдэлтэй хүндрэл, нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой юм.
| ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ | ||
| Үзсэн: 115 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.