Шууд Chart

Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2021-04-12 14:06:50

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж мөс эрчимтэй хайлж байна.

Мөн хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгаа юм. Иймд хаврын шар усны усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.


Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй