Шууд Chart

Гэртээ амтат жүрж тарих арга

2021-04-22 11:04:59

Амтат жүрж нь (citrus sinensis) Зүүн өмнөд Азиас гаралтай байгаль дээр 4-5 м өндөр ургадаг олон наст мөнх ногоон ургамал. Тасалгаанд тарихад 1-1.5 м хүртэл өндөр ургана. Маш сайхан анхилуун үнэртэй, том цагаан цэцэгтэй бөгөөд шавьжаар тоос хүртдэг учир тасалгаанд гараар тоос хүртээнэ. Жимс нь нийлж ургасан 9-13 хэсгээс бүрдэх ба 2-12 ширхэг үр боловсорсон байдаг. Та гэртээ өөрийн гараар ургуулсан жүржийг идэх боломжтой. Жүрж тарихыг хүсч байвал дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. 

Үрээр тарихдаа: Хар шороон, хөвдөн хөрсөнд тарихад тохиромжтой. Үрийг суулгаж сайтар услаад гэрэлтэй дулаан газар байрлуулна. Хөрс сийрэг байх нь тохиромжтой. 3-4 долоо хоногийн дараа соёолдог. Соёолсноос хойш эхний жил орчим хугацаанд нилээд удаан ургадаг.

Усалгаа: Зуны улиралд сайн усалж хөрсийг чийглэг байлгахаас гадна халуун өдөр усаар хэд хэдэн удаа шүршиж өгөх хэрэгтэй. Өвөл усалгааг багасгана.

Гэрлийн тохиргоо: Халуун орны ургамал учир ихээхэн гэрэлсэг. Тасалгааны хамгийн гэрэлтэй хэсэгт буюу нарны шууд тусгалд байрлуулна. Урагш харсан цонхтой өрөө тохиромжтой.

Дулааны горим: Хүйтэнд тэсвэр муутай ургамал. Зуны цагт халуун өдөр гадагш гаргаж тагтан дээр байрлуулж болно. Аль ч улирал бай температурыг 8-10С-ээс доош оруулвал ургамал гэмтэж эхэлдгийг анхаар. 

Бордоо: Зуны улиралд сард хоёроос доошгүй удаа эрдэс бордоогоор бордоход сайн. 7-8 нас хүртэл нь жилд нэг удаа шилжүүлэн суулгах ба түүнээс хойш 2-3 жилд нэг удаа шилжүүлнэ.

Хортон шавьж: Аалзан хачиг, бамбайт зэрэг хортон шавьжинд өртөмтгий, навч толботох, хөөн хар мөөгийн үүсгэдэг өвчинд нэрвэгдэх магадлалтай.


Гэртээ амтат жүрж тарих арга   
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй