2026 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 30-ныг хүртэлх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 23, 25-нд нутгийн зүүн хагаст салхитай, сэрүүхэн байна.
Хур тунадас: 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр, 24-нд Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 20, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө -1-4 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 23, 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 25-нд ялимгүй хур тунадас. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 23, 25-нд сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
| Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ | ||
| Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.