Улаанбаатар хотын төв талбай дээр өнөөдөр“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна. Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр 08:30-17:30 цагийн хооронд үргэлжилнэ.
Өдөрлөгийн үеэр иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх, уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг таниулах, бие бялдрын үнэлгээ хийлгэж, зөвлөгөө авах, дасгал хөдөлгөөн, хооллолт, амьдралын эрүүл хэв маягийн талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх бол эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалав. Өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм байна.
Хуваарь:
- 2026.04.20 Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир
- 2026.04.21 Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг
- 2026.04.22-нд Уламжлалт анагаах ухааны чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгнө.
- Монгол Улсад нас баралтын 74 хувийг халдварт бус өвчний шалтгаан эзэлдэг байна.
| Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна | ||
| Үзсэн: 171 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.