Шууд Chart

Нийслэлийн иргэдийн 40.2 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна

2021-05-06 14:40:02

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 5-нд иргэдээс нийт 218  дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 19 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.23 минут  байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 33 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод 115 цэгт 301 багийн 2339 эмч, ажилтан ажиллаж, 75592 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 71.7 хувь буюу  819.477 нь I тунд, 40.2 хувь буюу 459.729 II тунд хамрагдлаа. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд гэрчилгээгээ төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээс татан авах боломжтой. Хэрэв вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн, эсвэл мэдээлэл ороогүй бол дүүргүүдийн тандалтын албаны доорх лавлах утсанд хандаарай.

1.Баянгол дүүрэг-70120318

2.Баянзүрх дүүрэг-70150065

3.Хан-Уул дүүрэг-11-342257, 70049200

4.Сүхбаатар дүүрэг-70003910

5.Сонгинохайрхан дүүрэг-79976000

6.Чингэлтэй дүүрэг-70106677

Гадаадын иргэн вакцинд хамрагдсан гэрчилгээгээ эрүүл мэндийн яамны vis.health.gov.mn цахим хаягаас авна.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ


Нийслэлийн иргэдийн 40.2 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна  
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй