Шууд Chart

МҮОНР-гийн Хүүхэд залуучуудын редакцид редактор шалгаруулж авна

2021-06-23 20:07:20

Монголын Үндэсний Радиогийн Хүүхэд залуучуудын редакцид редактор шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Сэтгүүл зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
  • Төв халх аялгуугаар цэвэр тод ярьж хөтөлдөг байх
  • Нийтлэл нэвтрүүлгийн агуулга, өнцгийг зөв олж харж мэргэжлийн түвшинд бэлтгэн хүргэдэг байх
  • Сонсогчийн сэтгэл хөдлөлд хариу үйлдэл хийх чадвартай байх
  • Шинэ техник технологийг ашиглах чадвартай
  • Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй, шударга, харилцааны соёлтой, элдэв гаж зуршилгүй, ажилдаа дур сонирхолтой байх,
  • Гадаад хэлний мэдлэгтэй, дипломын голч оноо 80-аас дээш байх,
  • Монгол хэл зүйн найруулга, бичвэрийн боловсролтой байх

Нэмэлт мэдээлэл:

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  • Дэлгэрэнгүй анкет, 1% цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
  • Их дээд сургууль төгссөн диплом бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Иргэний үнэмлэх хуулбар
  • Өмнө мэргэжлээрээ ажиллаж байсан бол хийсэн уран бүтээлээ танилцуулах

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Утасны дугаар: 11325802

Цахим хаяг: hrcs@gmail.com

 


МҮОНР-гийн Хүүхэд залуучуудын редакцид редактор шалгаруулж авна  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй