Шууд Chart

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

2026-05-01 13:32:26

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр БНХАУ-ын анхны их сургуулиудын нэг, инженерчлэл, технологи, компьютерийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, төрийн бодлого, эдийн засаг, олон улсын харилцаа, бүсчилсэн хөгжлийн чиглэлээр улсдаа болон тив дэлхийд тэргүүлдэг Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чиу Юун нарын удирдлагууд болон  Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюан нарыг хүлээн авч уулзлаа.

Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд залуу мэргэжилтэн, судлаач, төрийн албан хаагч, инженерүүдийг Цинхуа их сургуулийн сургалтын хөтөлбөрт хамруулах, тэтгэлэг болон зорилтот сургалтад оролцуулах талаар санал солилцлоо. Түүнчлэн, чөлөөт бүс, боомт, хот байгуулалт, логистик, байгаль орчны салбарт тус их сургуультай хамтарсан судалгаа шинжилгээ хийх чиглэлээр уулзалт хийв.

Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чин Юун БНХАУ нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд тус их сургууль нь энэ бодлогыг бүрэн дэмжиж, боловсон хүчин бэлтгэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд болон судалгааны хүрээлэнгүүдийг байгуулан ажилладаг туршлагатай гэдгийг тодотголоо. Тиймээс Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцлов.

Цаашид Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.


БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ  
Үзсэн: 56 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй