Шууд Chart

Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов

2026-05-01 17:12:05

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны эв нэгдлийн өдрөөр Монголын үйлдвэрчний эвлэлийн  холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус холбооноос үнийн өсөлт хязгаарлах, төсвийн сахилга бат сахих,  ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх  дөрвөн бүлэг бүхий шаардлагыг Ерөнхий сайдад гардууллаа. 

Ерөнхий сайд уулзалтын эхэнд эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Засгийн газартай  ойлголцож хамтран ажилласанд талархал илэрхийлээд өнөөдрөөс буюу энэ тавдугаар 1-нээс эмч, багш нарын цалин нэмэгдэж, нэмэгдсэн цалингаас нэмэгдэл, нэмэгдлийн хөлсийг тооцож олгож байгааг тэмдэглэлээ.

Мөн тус холбооны тавьсан шаардлага, ажил хэрэгч, саналуудыг хүлээн авч Засгийн газрын хуралдаанаар зарим  асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо. 

Төсөв хэмнэх зорилгоор төрийн албан хаагчдыг есөн хувиар цом цомхотгосон нь байгаль орчны салбарт хүний нөөцийн дутагдал бий болгосон гэж үйлдвэрчний эвлэл үзэж байна. Ерөнхий сайд ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийж байгааг хэлээд ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа зарим газарт чиг үүргийн давхардлыг арилгах, шаардлагатай газарт хүн хүч нэмэх бодлого баримталж хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй гэдгээ мэдэгдлээ. 

Мөн цалин хөлсний нэмэгдлийг хавтгайруулан салбар бүрд нэмэх бодлого баримтлахгүй байх, цалингийн нэг тогтолцоотой болох зэрэг үйлдвэрчний эвлэлийн саналыг ажил хэрэг болгохоо илэрхийлээд ирэх жилийн төсвийн төслийг боловсруулахад үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй санал солилцон хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.


Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  
Үзсэн: 96 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй