Шууд Chart

Алба хаагчид эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрагдаж байна

2021-07-27 11:26:11

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа, эрт илрүүлэг, оношлогоо хийх зорилгоор эрүүл мэндийн үзлэгийг “Асралт мед” эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Үзлэгээр цусны ерөнхий шинжилгээ, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, рентгэн, цусны даралт, зүрхний цохилт хэмжиж, эрдэс амин үзүүлэлтийг үзэх юм. Эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд НОБГ, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалтын төв, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах ангиудын алба хаагчид хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Алба хаагчид эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрагдаж байна  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй