Шууд Chart

Гэмт хэрэг, сахилгын зөрчлийн 10, 5, 3 жилийн судалгаа шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов

2021-08-04 16:55:41

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар Цэргийн албаны хэлтсийн бүрэлдэхүүнд өгсөн үүргийнхээ биелэлтийг энэ сарын 4-ний өдөр шалгаж, албаны хэрэг хөтлөлт болон баримт бичгийн боловсруулалт, мэдээллийн сангийн ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийн дарга, Цэргийн цагдаагийн дарга, хурандаа Н.Лхагвасүрэн шинээр зохион байгуулагдсан хэлтсээс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны чиглэлээр танилцуулга хийсэн бөгөөд Зэвсэгт хүчинд сүүлийн 10 жилд гарсан гэмт хэрэг, сахилгын зөрчлийн мэдээллийн санг бүрдүүлэн, ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллага тус бүрээр гэмт хэрэг, сахилгын зөрчлийн 10, 5, 3 жилийн судалгааг гарган дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон талаар илтгэсэн юм.

Мөн Цэргийн албаны хэлтэс ажил, үүргийнхээ хуваарийн дагуу ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилуулсан бөгөөд энэхүү зөвлөлийн үйл ажиллагааг жил, улирал, сараар төлөвлөн хэрэгжилтийг нь хангаж байгаагийн зэрэгцээ энэ онд ээлжит болон ээлжит бус дөрвөн удаагийн хуралдааныг зохион байгуулжээ. Тэрчлэн Зэвсэгт хүчний цэргийн хүрээ, хотхонд үүрэг гүйцэтгэх Цэргийн цагдаагийн нэгжүүдэд албан тушаалтнуудыг томилуулж, үүрэг гүйцэтгэх боломжийг нь тодорхойлсны зэрэгцээ “Цэргийн цагдаагийн ажиллагааны журам”-ын дагуу үүрэг гүйцэтгүүлж хэвшсэн талаарх мэдээллийг хүргэв.

Ийн ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар өгсөн үүргийнхээ хэрэгжилттэй танилцах явцдаа .

Хурандаа Б.Отгонбаяр (Зэвсэгт хүчний Жанжин штаб)


Гэмт хэрэг, сахилгын зөрчлийн 10, 5, 3 жилийн судалгаа шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй