Шууд Chart

Хамтарсан сургалт, дадлагын бэлтгэлийг хангаж байна

2021-09-17 12:19:35

Онцгой байдлын ерөнхий газраас  ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Сургалтын удирдагчаар ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар ажиллах бөгөөд сургалт энэ сарын 20-27-ны өдрүүдэд Хөвсгөл нуурт болно.

Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч оролцох юм.

Алба хаагчид тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоох, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гарган, гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж, ачаа өргөгч хөвөгч понтоныг ашиглах, аюулгүйн ажиллагааны талаар сургалт, судалгаа, дадлагын үеэр мэдлэгээ дээшлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хамтарсан сургалт, дадлагын бэлтгэлийг хангаж байна  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй