Шууд Chart

УОК-ын шийдвэртэй холбогдуулан үүрэг чиглэл өглөө

2021-11-27 15:42:23

Улсын Онцгой комиссын хуралдаанаар коронавируст халдварын шинэ мутаци “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах, нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах шийдвэрийг гаргасан.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр штабын бие бүрэлдэхүүнд бэлтгэл ажлыг хангах, хил, гаалийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийг тусгаарлах байрыг шийдвэрлэх үүрэг чиглэл өглөө гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.


УОК-ын шийдвэртэй холбогдуулан үүрэг чиглэл өглөө  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй