Шууд Chart

Хамтарсан баг коронавируст халдварын тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд ажиллав

2022-01-22 17:00:14

Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр ЭМЯ болон МХЕГ-ын хамтарсан баг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон "Ковид-19"-ийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд ажиллалаа.
 
Коронавируст халдвар (COVID-19)-ын амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлгүүд, хэвтүүлэн эмчилж буй Ахмадын эмнэлэг болон хүүхдийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцав.
 
Энэ үеэр мөн Баянгол дүүргийн "Ковид-19"-ийн шуурхай штабт ажиллан өвчтөнүүдийг эрэмбэлэн хэвтүүлж буй үйл ажиллагаа, рентген, Ковидын амбулаторийн үйл ажиллагаатай танилцсан юм.
 
Ахмадын эмнэлэгт 150 Ковидын орыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар дэлгэн ажиллуулж буй юм. Тус эмнэлгийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнх нь 65 наснаас дээш настай, хавсарсан суурь өвчтэй иргэд байв.
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнх нь вакцинд огт хамрагдаагүй, зарим нь вакцины 2 тунд хамрагдсан болон нэмэлт тун буюу 3 тунг огт хийлгээгүй байгаа нь хүндрэх шалтгаан болж буйг сэхээний тасгийн эмч онцолж, иргэдийг вакциндаа хамрагдахыг хүслээ.
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хамтарсан баг коронавируст халдварын тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд ажиллав   
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй