Шууд Chart

НҮБ-ын төлөөлөгчид манай улсад ажиллаж байна

2022-05-19 11:45:47

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэх хоёрдугаар шатны эмнэлэг, хөдөлгөөнт мэс заслын бүлэг болон мотобуудлагын батальоны бэлэн байдлын үзлэгийг хийх зорилгоор НҮБ-ын төлөөлөгчид 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны өдрүүдэд манай улсад ажиллаж байна.

Төлөөлөгчдийг 05 дугаар сарын 16-ны өдөр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Б.Болор, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хүлээн авч, уулзсан ба энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байдал, энхийг дэмжих ажиллагааны бүх шатны сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.

Энэ өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажлын хэсгийн бүрэлдэхүүн дээрх үнэлгээ, зөвлөмжийн үзлэг, шалгалтыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд үргэлжлүүлэн явуулж байна.

Тэдгээр төлөөлөгчдийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг нар 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 76 дугаар чуулганд  Монгол Улс дэлхий нийтийн хамтын нийгэмлэгт хүлээсэн үүргээ биелүүлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог болон энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх талаар зарласныг онцолсон юм. Түүнчлэн НҮБ-ын гишүүн орнуудтай энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэх хоёрдугаар шатны эмнэлэг, хөдөлгөөнт мэс заслын бүлэг болон мотобуудлагын батальоны бэлэн байдлын үзлэгийг явуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцсон юм гэж ЗХЖШ-аас мэдээллээ.


НҮБ-ын төлөөлөгчид манай улсад ажиллаж байна  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй