Шууд Chart

Энэтхэг-Монголын сүүний салбарын цахим хэлэлцүүлэг болно

2022-05-25 12:07:56

Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн 13 улсын хүрээнд хоёр талт уулзалт, хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулах санаачилга хэрэгжиж байна. 

Дэлхийн сүүний өдрийг угтаж Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Энэтхэг Улсын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын хүнсчдийн холбоо, Монголын сүүний нэгдсэн холбоо, Энэтхэг улсын сүүний “Амул” үйлдвэр, Гужаратын хоршооны сүүний маркетингийн холбоотой хамтран “Энэтхэг-Монголын сүүний салбарын хоёр талт цахим хэлэлцүүлгийг 2022 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 14.00-16.30 цагт зохион байгуулна. 

Ази тивд төдийгүй дэлхийд сүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч Энэтхэг улсын сүүний салбарын хөгжил, бодлого, туршлагаас судлах, мэдлэг, мэдээлэл солилцох нөхцөл, боломж бүрдэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  


Энэтхэг-Монголын сүүний салбарын цахим хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй