Шууд Chart

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Өвөрхангай аймагт ажиллалаа

2022-05-26 17:25:54

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа. Тус аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн бодлогыг танилцуулж, хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
 
Боловсролын шинэчлэлийн хүрээнд төсвийн шинэчлэл, Боловсролын багц хуулийн төсөл, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө, сурагчдын хоцрогдлыг оношлох гарааны үнэлгээ, ариун цэврийн байгууламж, сэтгэл зүйч ажиллуулах, ёс зүйн жил зэрэг томоохон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа талаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга илтгэлдээ дурдлаа.
 
Төсвийн шинэчлэлийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын багш нарын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх “Гүйцэтгэлийн үнэлгээ”-г улс орон даяар зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Өвөрхангай аймагт гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зохион байгуулж буйтай танилцсан.
 
Мөн Өвөрхангай аймгийн Засаг даргатай уулзав. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд, Өвөрхангай аймгийн Засаг дарга хоорондын байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн талаар ярилцлаа гэж БШУЯ-наас мэдээллээ. 

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Өвөрхангай аймагт ажиллалаа  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй