
Ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, Тогтвортой хөгжлийн зорилт-4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгах зорилго бүхий “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон бусад төлөөлөгчид үг хэллээ.
Энэ удаагийн салбар-II хэлэлцүүлэгт залуус, хэвлэл мэдээллийн байгууллагууд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм.
Тэд:
-Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт
-Тэгш, хүртээмжтэй, аюулгүй, эрүүл сургууль
-Амьдрал, ажил хөдөлмөр, Тогтвортой хөгжлийн төлөөх суралцахуй ба ур чадварууд
-Багш, багшлахуй болон багшийн мэргэжил
-Боловсролын санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.
“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна | ||
Үзсэн: 471 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055