Шууд Chart

Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана

2026-05-07 12:22:59

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоп Камптай уулзаж, үндэстний цөөнхийн боловсролын чанар, хос хэлний хөтөлбөр, сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
 
Боловсролын багц хуулийн шинэчлэлээр Монгол Улс тэгш хамран сургах боловсролыг анх удаа хуульчилж, тэр дундаа үндэсний цөөнх иргэдийн эх хэл, хос хэлээр боловсрол эзэмших талаар тусгайлан тусгасан.
 
Хос хэлний хөтөлбөр, сургалтын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, үүнтэй холбоотойгоор багшлах хүний нөөцийг чадавхжуулах, хос хэлээрх сурах бичиг, сургалтын материалын хүртээмжийг нэмэгдүүлэх, хос хэлний цахим боловсрол, сургалтыг дэмжих чиглэлд талууд хамтран ажиллана.
 
Тухайлбал, цахим контентуудыг үндэстний цөөнх иргэдэд хүртээмжтэй болгох, хос хэлний сургалт зохион байгуулах багш нарыг агуулга, арга зүйн сургалтад хамруулах, туршлага солилцох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.
 
Дээд комиссар Кристоп Камп Монгол Улсад ажиллах хүрээндээ Ховд, Баян-Өлгий аймаг дахь үндэстний цөөнхийн боловсрол, сургалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд хос хэлний сургалтыг дэмжих, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй