Шууд Chart

Алтай таван богд руу явах зөвшөөрлийг “e-Mongolia”-с авах боломжтой боллоо

2022-06-23 17:20:03

Үүний дотор, Баян-Өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р ангиас олгодог Алтан таван богд руу явах зөвшөөрлийг цахимжуулж, тус аймгийн иргэдэд “e-mongolia” ашиглах талаар заавар, зөвлөгөө өглөө.

Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАХИМЖСАН 52 ҮЙЛЧИЛГЭЭ:

Баян-Өлгий аймгийн Авто Тээврийн төв – 3 үйлчилгээ

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ

Баян-Өлгий аймйн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар – 9 үйлчилгээ

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ

Баян-өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар – 11 үйлчилгээ

Баян-Өлгий Суат ХХК – 1 үйлчилгээ

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгууллалтын газар – 7 үйлчилгээ

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ

Өлгий сумын ЗДТГ – 1 үйлчилгээ

Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө АА газар – 5 үйлчилгээ

Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар ОНӨҮГ – 2 үйлчилгээ

Баян-Өлгий аймгийн музей – 1 үйлчилгээ

Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р анги – 1 үйлчилгээ

Ингэснээр нийт 21 аймгийн нутгийн захиргааны 1282 үйлчилгээ “e-Mongolia” системд цахимжиж, нэгтгэгдээд байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


Алтай таван богд руу явах зөвшөөрлийг “e-Mongolia”-с авах боломжтой боллоо  
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй