
Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм.
САЛБАР ХУРАЛДААНУУДЫГ:
- “Монголын түүх, угсаатны судлал”,
- “Монгол хэл, уран зохиол судлал”,
- “Монголчуудын соёлын ертөнц”,
- “Монголчууд ба гадаад ертөнц”,
- “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр зохион байгуулна.
Цогц арга хэмжээнд 14 орны 54 монгол судлаач оролцох бөгөөд үндсэн хуралдаан 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төрийн ордонд болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулна | ||
Үзсэн: 261 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055