Шууд Chart

Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна

2026-04-24 10:08:29

2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая хээлтэгч малаас 11.2 сая эх мал буюу 50.4 хувь нь төллөж, 11.1 сая төл хүлээн авч бойжуулж байна.
 
Төлийн зүй бус хорогдол 127.2 мянган толгой байгаа бол төл бойжилт 98.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд хадгалагдаж байна.
 
Бүс нутгаар авч үзвэл мал төллөлт баруун бүсэд 50.4 хувь, зүүн бүсэд 53.7 хувь, төвийн бүсэд 48.1 хувь, хангайн бүсэд 50.2 хувьтай үргэлжилж байна.
 
Харин улсын хэмжээнд оны эхнээс хойш 212.1 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд энэ нь нийт малын 0.3 хувийг эзэлж байна. Үүнээс тэмээ 182, адуу 17.7 мянга, үхэр 23.8 мянга, хонь 80.4 мянга, ямаа 89.8 мянган толгой байна.
 
Аймгуудаас Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 77.6 мянга, Булган аймагт 21.0 мянга, Дундговь аймагт 16.0 мянга, Сэлэнгэ аймагт 12.5 мянга, Увс аймагт 11.9 мянган толгой мал зүй бусаар хорогдоод байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй