Шууд Chart

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна

2026-04-24 11:21:55

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Яармагт хэрэгжиж буй уг төсөл нь нийт 9939.1 ам метр бөгөөд зоорьгүй гурван давхар, хоёр спорт заалтай, таван блок бүхий барилга юм.
Өнөөдрийн байдлаар барилгын гадна засал, металл фасад угсралт, дотор засал болон дотор инженерийн шугам сүлжээний ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.
Барилга угсралтын явц 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
 
 
 
 
 
 
 

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй