Шууд Chart

НОБГ: Алба хаагчид 20 иргэний амь нас, 355 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2022-08-15 09:35:26

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 08-15-ны өдрүүдэд гал түймрийн 14, аврах ажиллагааны 4 буюу нийт 18 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалсан юм.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 14.2 хувиар буурсан дүнтэй байна.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1240, ой,хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 133 нийт 1378 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


НОБГ: Алба хаагчид 20 иргэний амь нас, 355 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй